You Are Reading

0

Delhiin hamgiin ayultai zamuud

camper 2011/01/31
Боливиа улсын томоохон хот болох Coroico-оос La Paz хүртэлх “Yungas” 70 км зам нь дэлхийн хамгийн аюултай түгшүүртэй зам гэж нэрлэгддэг.

Түүхийн хувьд1932-35 оны Парагвай улстай дайтаж байх үед шоронгийн хоригдлуудын хүчээр анх барьж байсан .

1994 онд 26 тээврийн хэрэгсэл /2 долоо хоног тутам 1 тээврийн хэрэгсэл энэ зам дээр осолдож 200 орчим хүн амиа алддаг / замын ирмэгээс халтирсанаас 1995 онд Inter-American Development Bank-наас албан ёсоор “Дэлхийн хамгийн аюултай зам” гэж зарласан юм байна.

Мөн 1983 оны 7 сард Carlos Pizarroso Inde гэх жолооч ирмэг давсанаас 100 зорчигч бүхий автобус осолдсон нь Боливийн хамгийн эмгэнэлтэй осол болсон гэж тооцогддог.

Энэ замын хамгийн оргил хэсэг нь далайн төвшнөөс 4633 метр , доошлоод 1700 метр болж буурдаг. Yungas зам нь зөвхөн эгц хадан хавцлын ирмэгээс гадна зарим хэсэгтээ шавар гулгаатай, налуу, ус дээрээс нь урсдаг гоождог гээд чухам л хүний адреналинийг шавхдаг бололтой.

1999 онд Израйлын 8 жуулчин машинтайгаа осолдсоноос хойш энэ замыг “The Death Road” гэж нэрлэх болсон гэнэ
Нутгийн хүмүүс энэ замаар явахын өмнө залбирал хийдэг гэнэ. Уламжлал бараг болсон юм байх оо

¹2 Оросын Сибирээс Якутск хүрэх зам

Энэ бол Холбооны улсын албан ёсны Якутск хүрэх зам бөгөөд тэнд хүрэх цорын ганц зам юм. Түүнээс өөр замаар хүрэх ямар нэг арга байхгүй гэнэ.

Нийт 100 км үргэлжлэх шавар хөрстэй замыг борооны улиралд 7 хоног ч туулж мэднэ. Бороо орсон үед энэ зам нь шавархаг болж ачааны машин, тракторыг ч шигдээж залгаж дөнгөдөг юм байна.



Мөн түүнээс гадны Оросын энэ замын 30 км хэсгийн тухай зарим нэг цуу яриа, таамаг байдаг юм байна. Юу гэвэл энд олон тооны автотээврийн осол ямар нэгэн ноцтой шалтгаангүйгээр гардаг бөгөөд нутгийн иргэд үүнийг газар доорхи хий жолооч нарын нойрыг хүргэж унтуулдгаас болдог гэж таамагладаг.

Ослоос амьд гарсан хүмүүс яг осол болох тэр үеийг санадаггүй, түүнээс хойшхи зүйлүүдийг мэдэж байдаг гэжээ.


3. Орос Гүржийн “Цэрэг дайны” уулын зам

Хуучнаар Зөвлөлтийн Гүржийн Кавзазийн уулан дахь зам. Ямар нэг статистик мэдээ олдсонгүй. Хэцүү л зам юм байх оо

4. Хамгийн аюултай явган аялалын зам CHINA Mt.Huashan


Энэ бол машины зам биш. Харин адал явдал эрсдэл хийх дуртай хүмүүсийн явган аялалын хэсэгхэн зам.

Хаданд хадаж тогтоосон модон гишгүүр, гинжний тусламжтайгаар аялдаг . Ямар нэг аврагч хамгаалагчгүй, халтиргаатай гишгүүр, цас бороотой үед ч үс босмоор л харагдаж байна.


Уулын тухайд гэвэл Дэлхий дээрх хамгийн аймшигтай явган аялалын нэгэнд ордог уулын явган зам бөгөөд Шандон аймгийн зуун уулын бүсэд оршдог.

Нийт 5 өндөр оргилуудтай үзэмжит газар байдаг юм байна. Хуашан уулын оргилд Хятадын олон хаад өөрийн бурхандаа мөргөж залбирахын тулд ирдэг байсан бөгөөд энэ уул нь Таозмийн ариун шүтээн уул гэгддэг. үүнтэй холбоотойгоор аяллын явцад олон тооны Тао сүм хийдтэй таардаг.



5. Хятадын Taihang уулын Guoliang гэх тунел зам

Энэхүү харагдаж байгаа хадан уулын зам бол Хятадын Taihang уулын Guoliang гэх тунел зам бөгөөд тосгоны хүмүүс өөрсдөө бүтээсэн гэдэг.

"1972 оноос өмнө Хятадын бөглүү нэгэн тосгоны хүмүүс гадаад ертөнцтэй холбогдох ганц зам нь хадан дээрх жижигхээн явган харгуй жим байжээ. Тэгээд Тосгоны хүмүүс хадан уулыг ухаж, тунел гаргахаар шийдээд тосгоны ахлагч Shen Mingxin-р удирдуулжээ. Тэд хад ухах алх багаж авахын тулд өөрсдийн ямаа, өвс ургамлыг борлуулсан аж. Хүч чадалтай гэгдэх 13 эр анх эхлэн энэ ажлыг эхэлсэн бөгөөд 1200 метр урт, 5 метр өндөр, 4 метр өргөн тунелийг 1977 онд буюу 5 жилийн турш гүйцэтгэсэн."

Энэ их ажилд Тосгоны зарим нэг хүмүүс өөрийн амьдрал, амь насаа ч зориулж байсан гэжээ. 1977 оны 5 сарын 1-нд анх машин тээвэр зорчжээ.



Уулын ханан тунел нь 30 гаруй төрөл бүрийн дүрс хэлбэр бүхий цонхтой

0 Сэтгэгдэл байна:

Post a Comment

 
Copyright 2010 Camper